Ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 09-ны өдөр УБТЗ маш том бүтцийн өөрчлөлт хийхээр зэхэж байна.  Уг бүтцийн өөрчлөлтөөр  тус газрын даргаар ажиллаж байсан  Л.Пүрэвбаатарын үед ажиллаж байсан хүмүүсийг халж солих нь тодорхой болсон.  Бүтцийн өөрчлөлтийг  хийх Д.Жигжиднямаа даргаас асууя.  Та өөрийнхөө томилсон гэмт хэрэгтнүүд буюу УБТЗын Дотоод Аудитын албаны даргаар Ж.Пунцаг,  УБТЗын худалдан авалт, хангамжийн албаны дарга Р.Зоригт, Хүнийн нөөцийн албаны дарга Б.Оюунчимэг нарыг бүтцийн өөрчлөлт оруулж ажлаас халах уу?  

Ингэж асууж байгаагийн учир нь дээрх нэр бүхий гурван хүн  УБТЗдирдах албанд очсоноос  ажилчдын дунд таагүй яриа гарсан. Үүнтэй холбоотойгоор АТГын дарга Энхжаргал  УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаа руу утас цохиж  “Энэ гурван хүндээ яаралтай арга хэмжээ ав” гэж үүрэг өгсөн талаар эх сурвалжууд хэлж байна.  Мөн УБТЗын 50 хувийг эзэмшигч ОХУ-ынРЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Бёлозеровийн ширээн дээр эрүүгийн гэмт хэрэгтнүүд энэ байгууллагыг удирдах болсон тухай баримтууд очжээ.

Бүтцийн өөрчлөлт оруулах эсэхийг дахин лавлаж байгаа нэр бүхий гурван хүний талаар цухас дурьдахад

УБТЗ-ын Дотоод Аудитын албаны даргаар Ж.Пунцаг: Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хээл хахуулийн хэргээр шалгагдаж шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Ж.Пунцаг нь 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан үйлдэлдээ 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял сонссон.

 

Үргэлжлэлийг эндээс