2013 оны 11дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан   мэдээ:

   Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, Говийн   нутгийн хойд , Төвийн нутгийн ихэнх хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш   эргэж секундэд 4-9 метр , говийн   нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг   нутгаар 3-8 градус, Дархадын хотгор Хараа,   Ерөө, Туул, Тэрэлж голын сав нутгаар 0-5 градус хүйтэн,   говийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс   3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун   өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.