“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн нээлт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т өчигдөр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг болон  вакцинжуулалтад хамруулж, сургалт зохион байгуулах юм байна. 

Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, сэтгэлзүйн хямрал, гутрал, депрессийн төвшинг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэх, эмчилгээ сувилгаа, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, хувь хүний  сэтгэл зүйн онцлогийг таних, хөгжүүлэх, чадавхжуулах сургалт зохион багуулах, алба хаагчдын албаны болон хувийн амьдралдаа хандах харилцаа, хандлагыг эерэгжүүлэх сэтгэл зүйн  олон талт арга хэмжээг зохион байгуулах юм ажээ.