2017.02.06 / БИЛГИЙН ТООЛЛЫН 10

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.

Наран ургах, шингэх: 08.01-18.02

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Гал

Аргын тооллын 2 сарын 6, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Гөрөөсөн толгой одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.