Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлж амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт хийгдэнэ. 

Тодруулбал, 2017 оны 2 дугаар сарын 11, 2 дугаар сарын 18-ны “БЯМБА” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 2 дугаар сарын 12, 2 дугаар сарын 19-ний “НЯМ” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.

 

Жич: Автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр САППОРО төвийн уулзвараас ТАВАН ШАРЫН уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.