Хятад улсад үйлдвэрлэгдсэн энэ будаа нь бүлээн, халуун усанд дэвтээхэд уусаж алга болж байгаа юм.

“Баянзүрх” захаас “Цагаан заан” цагаан будааг худалдан авахад уусаж байсан байна. Мөн Оюутны хотхонд байрлах хүнсний дэлгүүрээс кг-ын будаа худалдан авахад өчигдөр буюу 2017.02.05 орой уусанд угааж, цэвэрлэхэд уусаж алга болсон юм. Манай улсын ард иргэдийн эрүүл мэнд хаягдсан нь харагдаж байна. Тус хүнсний захын худалдагчид “Учирыг хэлэхэд өөр будаа санал болгоод дахиад уусаж алга болвол авчираад өгөөрэй” гэсэн хариулт өгсөн байна. Харин дэлгүүрийн худалдагч “Огт мэдэхгүй, өөрөө бас хоол хүнсэндээ хэрэглэдэг” хэмээн хэлсэн юм.

Үүнд хяналт тавих “МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР” хяналт, шалгалт хийдэггүй, хянадаггүй буюу ажлаа хийдэггүй гэдэгээ дахин харуулаад авлаа. Бараг өдөр бүр “Слава” хүнсний бүтээгдэхүүнээс өт, хорхой гарсан мэдээлэл олон давтагдаж байгаа. Одоо харин Хятад улсаас тонн тонноор орж ирэх “цагаан будаа”. Хяналт, шалгалтыг хэрхэн, яаж, явагддагт хянан шалгах шалгалт оруулмаар байна. Олон удаагийн хүнсний бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэнд маш хортой, доромжилсон байдал ил гараад байхад анхаарал хандуулж, арга хэмжээ авахгүй үл тоомсорлож ажил үүргээ биелүүлэхгүй байгаад иргэд утааны эсрэг тайван жагсаж эхэлсэн өнөө үед хүнсний бүтээгдэхүүн, өөрсдийн эрүүл мэндийн төлөө дугарч гарч ирэх олон иргэд байгаа. Уг нь Мэргэжлиийн хяналтын газрын дүрэм, журамд эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллана гэж тусгагдсан үүнийг сахин биелүүлнэ хэмээн ажил үүрэг хүлээн авсан нь лавтай. Ажилчин ангийн цалингаар төсөвөө бүрдүүлж ажиллаж, амьдарч байж ард иргэдийнхээ хүнсний бүтээгдэхүүнд анхаарал хандуулж зогсоож чадахгүй бол тус байгууллагыг татан буулгах нь зүйтэй юм.  

Үүнийг мэдэхгүй иргэд олон. Хятад улсаас орж ирэх хүнс болон барааг ихэвчлэн манай улсын дундаж түвшнөөс доош хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг. Мөн манай улсын ихэнх хувийг гэр хороолол, дунджаас доош түвшний хүмүүс эзэлж байна.

Хятад улс хүнсээр нь хордуулж байна. Цагаан будааг бүх насныхан болон цагаан хоолтон, тэр дундаа бага насны хүүхдүүдийн хүнсэнд ихэвчлэн хэрэглэдэг. Гэтэл хүнсний бүтээгдэхүүнд маш сайн анхаарч, дээд зэргийн хяналт, шалгалтан дор явагдах ёстой. Улс орон оршин тогтох үндэс үгүй болж байна.

Иргэн та өөрийн хэрэглэж буй будааг халуун усанд дэвтээгээд үзээрэй. Зарим будааны хувьд шууд уусаж алга болсон байдаг бол зарим нь хурууны зөөлөн үрэлт даалгүй ширхэгт будаанууд алга болох юм. Ийм төрлийн будааг хэрэглэхгүй байх ба тухайн авсан газартаа даруй мэдэгдэж таслан зогсоох арга хэмжээ авахад нь туслаарай. Мөн худалдан авсан дэлгүүр, зах болон өөрийн дүүргийн мэргэжлийн хяналтанд “будаа”-гаа авч очин баримтжуулан зогсоож, сэрэмжлүүлэг болгон мэдэээлэл өгөөрэй. Уусаж алга болох эдийг юугаар, хэрхэн, ямар бүтээгдэхүүнийг биет бүтээгдэхүүн буюу цагаан будаа болгож байна вэ. Бид энэ талаар тодруулж эргэн мэдээлэх болно.

М.Буян

Cityinfo.mn