Сайн байна уу надад зөвлөгөө ч юм уу ухаарал хайрлаарай. Би та бүхэнд өөрт тохиолдоод байгаа явдлаа хэлж сэтгэлээ бага ч гэсэн хөнгөлөх гэсэн юм.

Би одоо 23 настай, нөхөртэй, хүүхэдгүй. Би нөхөртөө хайртай. Гэтэл би ажлынхаа залууд бас дурлачихлаа. Би буруу юм хийж байгаагаа мэддэг ч байнга л тэрний араас гүйж ярьж мессэж бичдэг. Тэр залуу маань дургүй байдаггүй ч гэсэн тийм ч дуртай байдаггүй.

Надад бол огт сайн биш. Ийм байхад л би больж чадахгүй юм. Нөхрөө харахаар өрөвдөөд болий гэж боддог ч чадахгүй юмаа…