Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй Польшийн кино өдөрлөг өнөөдөр СУИС-ийн Радио телевизийн сургуульд нээлтээ хийнэ.

Энэхүү өдөрлөгийн нээлтэд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, болон тус улсын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб зэрэг албаны төлөөлөгч оролцох юм байна.

Тус өдөрлөгийн хүрээнд 2011-2012 оны хооронд бүтээгдсэн нийт зургаан бүтээлийг үзүүлэх юм. Эдгээр бүтээлүүд нь Польш улсад  төдийгүй Европын олон оронд шуугиан тарьсан түүхэн болон эмгэнэлт сэдэвтэй шилдэг бүтээлүүдийг гаргах юм. Тухайлбал, “Түнэр харанхуйд” 2011, дайны эмгэнэлт, 145 мин. Найруулагч Агнешка Холланд,  “Тээрэм ба загалмай” 2011, түүхэн, 85 мин. Найруулагч Лех Маевски,  “Дуудлагын охид” 2011, эмгэнэлт, 95 мин. Найруулагч Алгожата Шумовска,  “Сарнай” 2011, эмгэнэлт, 94 мин. Найруулагч Войчех Смажовск,  “Сохор номин” 2011, триллер, 104 мин. Найруулагч Рафаэль Левандовски,  “Зууны луйвар-80 саяын хэрэг” 2011, түүхэн криминал, 100 мин. Найруулагч Вальдемар Кжистек зэрэг уран уран бүтээлчдийн дэлгэцийн шилдэг бүтээлүүд багтжээ.

Х.Даваа