"Gtime" гэх сүлжээний хохирогчдын тоо нэмэгдэж, хэдэн тэрбум төгрөгийн асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл энэ сүлжээг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмжсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарав.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдэл гаргаж, энэ сүлжээтэй Ерөнхий сайд огт холбоогүй, дэмжээгүй гэдгийг мэдэгдэв.

Тус мэдэгдэлд"

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Gtime гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямар ч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно. Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж байна гэжээ.