2016-12-р сарын  18-ны өдрийн 01:40 цагийн орчим “Фэйс” гэх бааранд Баянгол дүүргийн XIX хороонд суух Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн I хороонд оршин суух Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрсан хэрэг гарсан.

Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үед олон нийтийн газарт танхайрч, цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Мөн Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан түрсэн. П.Батаа нь цагдаа П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан хэрэг гарсан. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байв.

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Тойвонгийн Батбилэг нарыг ажлаас нь халжээ.  Харин холбогдоод байсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.