УИХ-ын 69 дүгээр тогтоолд тусгасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зохистой харьцааг хангахаар 450 гишүүнийг өөрчлөн томилсон. Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хариуцлага тооцох тогтолцоог хэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү хариуцлагын зарчим нь хараат бус гишүүдэд ч адилхан үйлчлэх юм. Мөн Засгийн газрын 2013 оны 16 дугаар тэмдэглэл, 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.7 дах заалтыг тус тус үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн буюу 480 мянган төгрөгөөс ихгүй байхаар шинэчлэн тогтоосон.