Мэргэжлийн сүмогийн дэвжээнд комүсүби цол хүртэж, Монгол төдийгүй япончуудын хайр, хүндлэлийг хүлээсэн Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдрын улмаас 37-хон настайдаа тэнгэрийн оронд одсон. Түүнийг энэ сарын 6-ны өдөр сүүлийн замд нь үджээ. Токитэнкүтэй салах ёслол Токио хотноо болсон бөгөөд, Хакүхо Даваажаргал, Ёкозуна Ананд нарын тэргүүтэй 400 гаруй хүн хүрэлцэн ирж эцсийн замд нь үдлээ.