Каталоны алдарт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрразагийн "The Art of Piano" тоглолт нь ЖаззЛаб хөгжмийн агентлагаас зохион байгуулж буй "ULAANBAATAR INTERNATIONAL JAZZ SERIES 2016/2017" цувралын гурав дахь тоглолт маргааш болно.

Харааны бэрхшээлтэй ч өөрийн дотоод ертөнцийн гүн гүнзгий мэдрэмжийг төгөлдөр хуурын хөг эгшиг, совинг хэмнэлээр дамжуулан хэрхэн илэрхийлж болохыг энэхүү онцгой тоглолтоос үзэж, сонсож, сэтгэлийн таашаалыг аваарай! Тоглолтод ХБНГУ-ын контрабас хөгжимчин Мартин Зэнкэр, Монголын авьяаслаг залуу бөмбөрчин Б.Хүслэн оролцоно.