Монголын хамгийн залуу найруулагч Б.Нямдаваагын бүтээл “Шилжилт” УСК энэ сарын 10-нд нээлтээ хийх гэж байна.

Шинэ дүр төрхийг гаргаж, залуу уран бүтээлчдээс бүрдсэн нэгэн кино бодит түүхээс сэдэвлэсэн юм. Тодруулбал 2010-2011 оны үйл явдлыг энэ кинонд харуулах ба тэр үеийн нийгэм, нууцлаг түүхийг бодитоор сөхөх нь эцэг эх хүүхдүүдэд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгах биз ээ.  

 "Airkreativ" болон "Бид хэд нэгдэл"-ийн хамтын бүтээл болох "Шилжилт" УСК киноны анхны трайлерыг хүргэж байна.