Мөрийн хөтөлбөр гэдэг бол засаг барьж байгаа намын хувьд ард түмэндээ амласан амлалт юм. Сонгогчид чухам түүнийг нь харж сонголтоо хийсэн нь гарцаагүй.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар олонх болж эрх барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрөөр бол монголчууд аль хэдийнэ сайхан амьдраад эхэлчихсэн байх учиртай. Малчид нь зээлийнхээ хүүг бууруулж, ээжүүд нь цалинтай амралт эдэлж, иргэдээ алгачладаггүй төр нь элэгний С вирусыг устгаад эхэлчихсэн байх ёстой. Гэвч мэргэжлийн гэх тодотгол Засгийн газар харин ч нэг иргэдээ жалга довны үзлээр боож, хэр баргийн хүн авч дийлдэггүй “Харвони” эмийг зөвхөн Архангайнханд үнэгүй тараах гэж байгааг зүгээр л харж сууна. Эрүүл мэндийн яамнаас нь эхлээд л Архангайн иргэд бол хүн бусад нь мал юм шиг үзэж байгаа энэ төр хэзээ иргэдийнхээ өвчнийг илааршуулж, элэг бүтэн амьдруулах юм болдоо.

За дүүрч. Архангайн гишүүд овсгоо гаргаж, ард иргэдэдээ үнэгүй тараах эм авсан нь тэдний буруу биш. Харин МАН мөрийн хөтөлбөрөө эргэн харж, монголчуудыг баярлуулах цаг хурдан ирээсэй гэж хүснэм.  Учир нь сэтгэл байвч зүтгэл байхгүйгийн нэг жишээ дурдая. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно” гэж цагаан дээр улаанаар бичжээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу