Академич Ж.Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” цуврал ном туурвиж байгаа билээ. Энэ удаад “Тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүд” хэмээх  VII ботийг уншигч Танаа толилуулж байна. Номын нээлт 2 дугаар сарын 10-ны 12 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр (Офицеруудын ордны замын урд 4 давхар саарал байр)-ны 4 давхарын хурлын танхимд болно.

      Зохиолын “Дуу, хөгжим, бүжиг” хэмээх I бүлэгт ардын дууны үүсэл, төрөл зүйл, гүр дуу, хөөмий, исгэрээ, орчин үеийн хөгжим, ардын бүжгийн хөгжил, ардын хөгжмийн зэмсэгийн үүсэл, тархалтыг авч үзсэн байна. Зохиолын “Тайз, дэлгэцийн урлаг” хэмээх  II бүлэгт театрын хөгжмийн үр хөврөл, уламжлал, орчин үеийн театр, кино, циркийн урлагийн хөгжмийн түүхийг тоймлон хураангуйлжээ.

         Зохиолын “Тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүд” хэмээх III бүлэгт: Хөгжмийн зохиолчид: М.Дугаржав, С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун, Ц.Намсрайжав, Э.Чойдог, Д.Лувсаншарав, Г.Бирваа, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, С.Соронзонболд, нэрт хөгжимчид: Д.Түдэв, О.Дашдэлэг, Г.Жамъян, драмын нэрт жүжигчид, найруулагчид: Ц.Цэгмид, Н.Цэгмид, Д.Чимэд-Осор, Д.Ичинхорлоо, Ч.Долгорсүрэн, Г.Гомбосүрэн, Т.Цэвээнжав, Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Н.Сувд, П.Цэрэндагва, З.Жарантав, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, Н.Наранбаатар, дуурь, балетийн нэрт зүтгэлтнүүд: Ц.Пүрэвдорж, Г.Хайдав, А.Загдсүрэн, В.Сүрэнхорлоо, Л.Эрдэнэбулган, Х.Уртнасан, А.Долгор, Б.Жавзандулам, Б.Жамъяндагва, П.Ганбат, О.Ганбаатар, Ю.Оюун, алдарт дуучид: Ж.Дорждагва, Л.Цогзолмаа, Б.Төмөр, Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Зангад, Ц.Үенч, Г.Явгаан, Л.Чулуунчимэг, орчин цагийн дуу хөгжмийн урсгалын гол төлөөлөгчид: Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, үндэсний нэрт бүжигчид: Ц.Сэвжид, С.Жавзмаа, Б.Саранчимэг, Б.Цэрэннадмид, алдарт циркчид: Ж.Раднаабазар, Т.Цэнд-Аюуш, Б.Норовсамбуу, кино урлагийн нэрт зүтгэлтнүүд: Д.Жигжид, Ц.Зандраа, Г.Жигжидсүрэн, театр, урлаг судлаач, яруу тайлбарчид: С.Дашдондог, Д.Батсайхан, монгол туургатны урлагийн зарим нэрт төлөөлөгчид: Л.П.Сахьянова, К.И.Базарсадаев, Д.Ц.Дугаржав нарын хөрөг намтар орсон болно. Та бүхэн нээлтийн үеэр номыг 50 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой.