Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж тэр хэрээрээ замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ирэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ангилж замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Тодруулбал, энэ сарын 11, 18-ны бямба гаригт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин, 12, 19-ны ням гаригт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох аж. Дугаарын хязгаарлалт үйлчлэх байршлыг доорх зургаас харна уу.