Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойн хүрээнд бүтээсэн "Харанхуй хад" кино өнгөрсөн онд нээлтээ хийсэн билээ.

"Зохиомж"-ын Б.Цогтбаяр найруулагч дэлгэцийн хэлээр Нацагдорж хэмээх их хүнийг амилуулав. Киноны гол дүрд залуу жүжигчин Г.Баярхүү тоглосон бөгөөд түүнийг их зохиолчтой тун адилхан, бүр эндүүрмээр бүх талаараа төгс болсон талаар мэргэжилтнүүд шагшиж байна.

Үүнээс гадна уг кинонд УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Цэрэнболд, Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар нар тогложээ.
“Харанхуй хад” кинонд их зохиолчыг уран бүтээлч гэдгээр нь бус, хүн гэдэг талаас нь, ямар хэцүү амьдрал, дарамт шахалт амсаж, туулж өнгөрүүлсэн талаар нь үзүүлжээ.

Их зохиолчийн амьдрал уран бүтээлийг түүхийг харуулсан энэхүү кино нь Тэнгис, Өргөө, Соёмбо кино театрын дэлгэцнээ гарч эхэлсэн бөгөөд үзэгч та бүхэн Нацагдорж гэх эрхэмийг илүү сайн мэдэхийг хүсвэл Харанхуй хад киног хүлээн авч үзээрэй.