Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл хийж, 2016 оны эхний хагас жилийн тайлангаа тавив.

Хүлээн авсан нэхэмжлэл: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2016 оны эхний хагас жилийн байдлаар 10547 нэхэмжлэл хүлээн авсан. 

Харин 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 4202 нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 4028 нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2826 нэхэмжлэл,  нийт 21603  иргэний нэхэмжлэл хүлээн авсан байна.

Өнгөрсөн 2015 онд нийт 9776 нэхэмжлэл хүлээн авч байсныг  2016 онд хүлээн авсан нэхэмжлэлтэй харьцуулахад  2.2 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ нь улсын хэмжээнд нийт хүлээн авсан иргэний нэхэмжлэлийн 33.7%-ийг эзлэж байна.

Шийдвэрлэсэн хэрэг: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны эхний хагас жилийн байдлаар 6266 иргэний хэрэг хянан шийдвэрлэсэн бол 2016 оны хоёрдугаар хагас жилийн байдлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2479 хэрэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2289 хэрэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 1806 хэрэг, нийт 12840 иргэний хэрэг хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.1 дахин өссөн байна.

Энэ нь улсын хэмжээнд нийт шийдвэрлэсэн иргэний хэргийн 28 хувийг эзлэж байна.

Шийдвэрлэсэн нийт иргэний хэргийг эрх зүйн төрлөөр нь харуулбал:

  1. Иргэний эрх зүй маргаан-7741
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх маргаан-2256
  3. Гэр бүлийн маргаан-1255
  4. Хөдөлмөрийн маргаан-839
  5. Бусад -501