Амралтын өдрүүдэд Дэнжийн мянгын зам нэг чигийн хөдөлгөөнтэй боллоо
2017/02/12
Сар шинийн баяртай холбогдуулан Замын цагдаагийн албанаас нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
Үүнд, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн мянгын замын хөдөлгөөнийг амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12, 18, 19-нд “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш Үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.