Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ахлаг дэслэгч С.Батзолбоо авлига авсан нь тогтоогджээ.

 Тус хэргийг цагдаагийн байгууллагын дотоод хяналтын шалгалтаар илрүүлсэн байна.  Хэргийн талаар тодруулбал тус дүүргийн цагдаагийн байгууллагад Г гэх эмэгтэй хятадын иргэнд зодуулсан талаар гомдол гаргажээ.

 Гэвч дэслэгч С.Батзолбоо нь уг гомдлын амар хялбар аргаар шийдэхийн тулд хятад иргэнээс сая төгрөг авсан байна. Харин гомдол гаргасан иргэн Г нь түүнийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн анхан шатны шүүх түүнд торгууль оногдуулж, ажлаас нь бүрэн түтгэлзүүлжээ.