Банкуудын шимтгэл хэрэглэгчдээ шулсан хандлагыг эрс эсэргүүцэж байна. Зарим арилжааны банк хэтэрхий өндөр шимтгэл авах юм.

​Тухайлбал, Голомт банк таван сая төгрөгнөөс дээш гүйлгээ хийхэд 08-16 цагаас өмнө 5000 төгрөгний шимтгэл авч харин 16 цагаас хойш бол 50,000 төгрөгний шимтгэл авч байна гэж тус банкны теллер хэллээ. Үүнийгээ иргэн бүр интернэт банктай болгох ингэснээр бэлэн мөнгөний харилцаа хаагдсанаар далд эдийн засаг хумигдана гэж “инээдтэй” хариултаар тайлбарлав. 

Харин таван сая төгрөг дотор бол 08-16 цагийн хооронд 2000 төгрөг, 16 цагаас хойш бол 5000 төгрөгний шимтгэлтэй юм байна. Харин мөнгөн дүн болон банк хооронд гүйлгээ нь хас банк 2000 төгрөг, хаан банк 500 төгрөгний шимтгэл авдаг. Арилжааны банкны шимтгэл, суутгал иргэдийн шүүмжлэлд их өртдөг ч үүнийг шийдэж, зохицуулдаг газар ч гэж алга уудаа. Ердөө л банкууд өөр өөрсдийн журмаараа, хэдийг авахыг хүссэнээрээ л авч байна. Гэхдээ ямар нэг байдлаар дүрэм журам тогтоож өгөхгүй бол хэрээс хэтэрсэн зүйл маш их гарах болсон. Бэлэн мөнгөний шимтгэлээс гадна АТМ-аас мөнгө авах болгонд шимтгэл хураадаг. Эхэндээ шимтгэл авдаггүй байсан. Ард түмнээс бяцхан татвар авах хэрэг болж энэ сүүлдээ хэрээс хэтэрч, мөнгө авах болгонд 150 төгрөг авдаг болов.

Өөр банкны АТМ-аас мөнгө авбал 500 төгрөг авах жишээтэй. Ингээд л иргэд өөрийнхөө дансанд байгаа мөнгийг авахын тулд 150, 300, 500 төгрөг төлдөг. Зөвхөн АТМ-ын шимтгэлээр хэчнээн төгрөг олж байгаа талаар ямар нэг тайлан гаргуулбал багагүй тоо гарч ирэх нь мэдээж. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо энэ мэт асуудалд багахан ч болов анхаарал хандуулмаар байна.

Мөн Голомт банк дансандаа доод үлдэгдэлтэй байх ёстой гэсэн зарчимтай үйлчлүүлэгч 50,000 төг данснаасаа авах гэхэд 45,000 төг өгнө. Энэ нь ямар учиртайг тайлбарлаж байгаа нь “үлдэгдэлтэй байх ёстой л гэнэ” теллер нь бүрэн тайлбарлаж мэдэхгүй. За тэгээд тог, байрны болоод тэтгэвэр, тэтгэмж өгдөг, авдаг банкнаас үйлчилгээ авна гэдэг толгойны өвчин. Дараалал ихтэй дор хаяж 70-80 хүний дараалалд зогсоно. Гэтэл үйлчилгээний ажилтан гэгч теллер 2-3 хүн үйлчилнэ зарим шинэ теллер нь мэдэхгүй, чадахгүй, ойлгомжгүй гэдэг байдлаас болоод үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа харагддаг.

Уг нь гурван сая хүн амтай нийслэлд сая 500 мянган хүн л амьдарч байгаа гэтэл үйлчилгээний доголдол, шимтгэл, хүү болон ачааллаа бууруулж чадахгүй байгаа нь хачирхалтай. Бэлэн мөнгө өөр банкны дансанд хийхэд 2000-50,000 төг шимтгэл АТМ-ээс мөнгө авахад 150-500 төг шимтгэл зэрэг олон дахин шимтгэл авна хэрэглэгчийн эрх ашиг жинхэнэ утгаараа зөрчигдөж байна.

Хэрэглэгчийн төлөө ажиллах ёстой байгууллага энэ мэт дээр л жаахан анхаарал тавих хэрэгтэй байна. Авч байгаа шимтгэл, татвар хураамжийг нь тоочоод байвал барагдахгүй. Иргэдийн шулсаар байгаа арилжааны банкуудын суутгал, шимтгэлийг нэг тийш болгох нь зүйтэй байна

 

М.Буянжаргал

Cityinfo.mn