ММСЗУХ-ны Дундговь аймаг дахь салбарын анхдугаар чуулган 02 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулганд УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, Дундговь аймгийн засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ГБХЗХГ-ын ЗХГ-ын дарга Г.Батдорж, нар мэндчилгээ дэвшүүлж цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн ММСЗУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан залуу уяачдын холбооны танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цэнд-Очир Монгол морины уралдааны өнөөгийн байдал тулгамдаад байгаа асуудлын талаар илтгэл тавьж хурлын даргаар оролцлоо.

Мөн Монгол Улсын Манлай Уяач Ж.Содномпил,  Монгол Улсын Алдарт Уяач Н.Батбаяр нар чуулганд оролцсон уяачидтай чөлөөт ярилцлага хийж туршлагаасаа хуваалцлаа.

Чуулганд Дундговь аймгийн залуу уяачдын төлөөлөл 100 гаруй уяачид оролцож нээлттэй санал хураалтаар ММСЗУХ-ны Дундговь аймаг дахь салбарын Тэргүүнээр Жамбалсүрэнгийн Мөнхчулуун 100 хувийн саналаар сонгож ММСЗУХ-ны Ерөнхийлөгчийн батламжийг гардууллаа. Мөн тэргүүлэгч гишүүдээр 17 хүнийг, хяналтын зөвлөлийн гишүүнээр 5 хүнийг сонгож баталлаа.