“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд далангийн орчим дулааны шугам дамжуулах хоолойд гал гарч хүн нас барсан  байна” гэсэн мэдээлэл 02-р сарын 12-нд  цагдаагийн байгууллагад ирсэн байна.Энэ мэдээллийн дагуу  шалгахад: Тодорхой оршин суух хаяггүй Э /эм.40н/, Б /эр.48н/ нарыг БЗД-10 хороонд суух Б /эр.28н/, Э /эм.32н/ нар нь согтуурсан үедээ хүзүүнд нь нэг  удаа хутгалж улмаар шатааж амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд сэжигтэн этгээдүүдийг саатуулаад байгаа бөгөөд  хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.