ММСЗУХ-ны Төв аймаг дахь салбарын анхдугаар чуулган 02 сарын 13-ны өдөр Төв аймгийн Солонго танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулганд УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, Төв аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ч.Сарангэрэл нар мэндчилгээ дэвшүүлж цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн ММСЗУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан залуу уяачдын холбооны танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цэнд-Очир Монгол морины уралдааны өнөөгийн байдал тулгамдаад байгаа асуудлын талаар илтгэл тавьж хурлын даргаар оролцлоо.

Мөн Монгол поп опера “Увертюра” хамтлага Халуун элгэн нутаг дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.

Чуулганд аймаг, сумын алдар цолтой залуу уяачдын төлөөлөл 80 гаруй уяачид оролцож нээлттэй санал хураалтаар ММСЗУХ-ны Төв аймаг дахь салбарын Тэргүүнээр СБД-ийн татварын хэлтсийн дарга, ММСЗУХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Чойжанцангийн Ганбаатарыг 100 хувийн саналаар сонгож ММСЗУХ-ны Ерөнхийлөгчийн батламжийг гардууллаа. Мөн тэргүүлэгч гишүүдээр 17 хүнийг, хяналтын зөвлөлийн гишүүнээр 5 хүнийг сонгож баталлаа.