Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 4 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөсөн 5 /үүнээс 1 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн/. Хэргийн газрыг орхин явсан 2 хэрэг, осол бүртгэгдсэн.

Тухайлбал:

  1. ХУД-ийн нутаг Шувуун Фабрикийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 54 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан.

Орон нутагт:

  1. Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон.

Хурд ихсэх тусам зам тээврийн осол гарах магадлал, ослоос учирч болох хохирол ихсдэг болохыг замын хөдөлгөнөд оролцогч хэн бүхэн анхаарахыг  Замын цагдаагийн албанаас мэдээлээ.