“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Д.Ариунболд нэр бүхий эдийн засагчдын хэлж ярьж буй асуудлаар тайлбар хийх ёстой болоод байна. Ажил хийж өрийг нь төлүүлж ав гэсэн “Саусгоби Сэндс” ХХК-д   яаж яваад  5.1  тэрбумын өртэй болсноо тайлбарла, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэдэг юм ер нь танай компанид падлийтай юу, уурхайн алдагдлыг бууруулж, ашигтай ажиллагааны хэлбэрт шилжихгүй бол 8 жилийн дараа уурхай хаагдана гэдэг асуудлаар мөн тайлбар хий. Энэ бол шаардлага шүү, Д.Ариунболд захирал аа!

“Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой анхаарал татсан мэдээллийг эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар хэвлэлийнхэнд өгөөд байна. Тэдний хэлж буйгаар тус компани ийм алдагдалтай байдлаар цаашид ажиллавал ердөө 8 жилийн дараа уурхайгаа хаахад хүрч болзошгүй гэж байна. Тэгэхээр энэ бол цочирдом мэдээ гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой” 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлагаддаг. Үүнийг орон нутгийн буюу жижиг ТТ-н зардалтай харьцуулбал 51 хувь, “Энержи ресурс”-ынхаас 106 дахин өндөр зардал гэлээ.2011 оноос хойш нийт 24.2 сая тонн, сайн чанарын нүүрсийг сорчилж олборлосон. Хэрэв энэ арга барилаар үргэлжлүүлэн ажиллавал уурхайн үр ашигтай нөөц 8 жилийн дараа дуусна. Компанийн алдагдал 453 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт зээл нь 822 тэрбум төгрөг бөгөөд үүний 70 хувийг Хөгжлийн банкны зээл бүрдүүлж байна. Чалкогийн өр нийт зээлийн наймны нэгийг эзэлж буй талаар Л.Наранбаатар хэллээ. Мөн тэрбээр “Эрдэнэс таван толгой”  ХК тул санхүүгийн бүх үзүүлэлт нь олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Гэвч 2016 оны хоёрдугаар улирлаас хойш буюу МАН шинэ удирдлагууд томилсноос хойш цахим хуудсандаа мэдээллийг нийтлэхээ зогсоосон гэлээ. Түүнчлэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгах шаардлагыг “Эрдэнэс Монгол” компани болон Засгийн газарт тавихаар болсноо мэдэгдсэн юм.

6afc4598ad7836b0original35dc31820c48a279original819ac03621328096original

Сорчлон олборлодог жишгээрээ 120 сая орчим тонн маш сайн чанарын коксжих нүүрсийг олборлон экспортолсноор үлдсэн эрчим хүчний болон сул коксжих нүүрс нь үнэд хүрэхгүй хэмээн үзэж байгаа аж. Харин төмөр зам, цахилгаан станцаа барьж, уурхайн тоног төхөөрөмжөө цахилгаанжуулж, нүүрсээ баяжуулан экспортлох юм бол 1.4 тэрбум тонн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлох боломжтой. Зөвхөн баруун, зүүн цанхиас нь 1.4 тэрбум тонн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлож болно. Энэ тохиолдолд 68 жилийн нөөцийг ярьж болж байна гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Түүнчлэн энэ компанийг зөв менежмент рүү нь шахах ёстой шаардлага үүсээд байгааг хэллээ.  Одоо байгаа менежмент нь иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлсэн нэртэйгээр зургаан жилийн хойно өр хүлээлгэхээр болчихоод байна.Алдагдалтай ажиллаад байгаа учраас алдагдлыг нь нөхөхийн тулд ямар арга хэмжээ авсныг судалж үзэхэд Хөгжлийн банкны зээлээр энэ бүх алдагдлыг санхүүжүүлж иржээ.Нийт өрийн 71 хувь нь Хөгжлийн банкнаас олгосон Чингис бондоос босгосон мөнгө байна. Гэтэл бидний яриад байгаа Чалкогийн өр нь нийт өрийн зөвхөн 1/8 нь л байгаа юм.Бид судлаачийн хувьд болоод 1,072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа иргэний хувьд эрх ашиг зөрчигдөж байгаа учраас энэхүү судалгааг олон нийтэд ил болгож байна. Цаашид бид эрх нь зөрчигдөж байгаа олон иргэдийн өмнөөс зөв менежменттэй үйл ажиллагаа явуулахыг шаардах болно гэж байлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу