Ард иргэдийн нуруун дээр ачаа болж, үндэслэлгүйгээр үнээ нэмдэг шатахуун импортлогчид “Засаг”-аасаа давсан эрх мэдэлтэй болоод удаж байна. Ганцхан л таалагдахгүй шийдвэр гаргавал “гайгүй сайн үнээ нэмчихнэ шүү” хэмээн занадаг тэд сурсан зангаараа шатахууныхаа үнээ нэмээд 14 хоножээ. Шалтгаан нь нөгөөх л ам долларын өсөлт, дэлхийн зах зээлд нэмэгдсэн газрын тосны үнэ ханш. Мэдээж манайх шиг шатахуунаа гаднаас 100 хувь импортлодог улсын хувьд дээрх үнийн өсөлт шууд хамааралтай. Энэ утгаараа дэлхийд үнэ нь буурвал буурна, өсвөл өсөх учиртай. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ урьд өмнө байгаагүйгээр унасан. Гэвч манайд шатахууны үнэ буураагүй. Засгийн газар болоод шатахууныхан татвартай холбож тайлбарласаар таатай үеийн өнгөрөөчихсөн. Гэтэл сар шинийн баяртай зэрэгцэж шатахуун импортлогчид үнээ 80-150 төгрөгөөр нэмсэн нь ачаа дээр ачаа болж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, такси үйлчилгээнийхэн км-ыг нь 1000 төгрөгөөр яваад  эхэлчихжээ.

 

Шатахууны үнээ дур мэдэн нэмсэн “том толгойт”-нуудыг шалгахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсэг томилогдсон. Тэгвэл тус ажлын хэсгийнхэн “Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн” гэх дүгнэлтийг гаргажээ. Улмаар шатахууны үнээ буцааж буулгах үүргийг компаниудад өгсөн байна. "Байцаагчдын энэ шийдвэр албажвал удахгүй 80-150 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны литр тутмын үнэ буцаад буурна" хэмээн албан эх сурвалж мэдээлж байна.

 

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр үе шаттайгаар бууруулсан. Үүний үр дүнд 2016 оны хоёрдугаар сард тонн тутамд 520 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол энэ оны хоёрдугаар сард 70 мянган төгрөг болж буурчээ. Энэ нь шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх арга хэмжээ гэдгийг ч салбарын яамнаас онцолж байгаа юм.

 

Үргэлжлэлийг эндээс