Ардчилсан залуучуудын холбоо болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хамтран өнөөдөр /2017.02.14/ 106 цагийн хооронд “Корпорэйт” зочид буудлын “Улаанбаатар” танхимд “Ололт-Сорилт-Боломж” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага өнгөрөгч оны 11 дүгээр сард Үндэсний чуулганаа хийж, удирдлагын шинэ багаа сонгосон. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Удирдлагын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон нийт 112 хүн оролцож, 2017-2020 онд холбооноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, стратеги чиглэлүүдээ тодорхойлж байна.

Хэлэлцүүлгийн үр дүнд Ардчилсан залуучуудын холбооны төв болон орон нутгуудын удирдлагууд холбооны зорилт, хөгжлийн талаар нэгдмэл ойлголттой болох, цаашдын үйл ажиллагаа цэгцтэй, хурдтай болж жигдэрнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.