Гал тахиа жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө “Бөхийн өргөө”-ний кассаар худалдах юм.
 
Энэ жилийн Цагаан сарын цуврал барилдааны товыг танилцуулахад, Сар шинийн барилдаан “Бөхийн өргөө”-нд хоёрдугаар сарын 23-д болох залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин хоёрдугаар 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан тус тус болно. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой.