Одоогоос 10 хоногийн өмнө шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ 80-150 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан энэ талаар шатахуун импортлогчдоос тайлбар авчээ.

“Тэд хилийн үнэ, валют үнэ өссөн. Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 34 дүгээр тогтоол нь бидний алдагдлыг арилгах хэмжээнд байгаагүй. Засгийн газар автобинзен, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 110-130 мянган төгрөгөөр бууруулсан. Үүнээс илүү бууруулах ёстой байсан. Бид 11 дүгээр сараас хойш алдагдалтай ажиллаж байна” гэсэн байна. Шатахуун импортлогчид үнээ нэмэх асуудлаа эхлээд Үнийн зөвлөлд танилцуулах ёстой.

Хэрэв зөвлөл Засгийн газарт хандах шаардлагатай гэж үзвэл зөвлөмж хүргүүлснээр шийдвэрлүүлдэг байна. Харин тэд Үнийн зөвлөлд хандалгүйгээр үнээ  нэмсэн аж.