“Буян” Жаргалсайхан сүүлийн үед АН-д их ойрхон байгаа. Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 06-нд болсон АН-ын Их Хуралд очсоноос нь хойш  төрөлх намдаа буцаж очих гэж байна хэмээх мэдээлэл тархаж байв.

Тэгвэл “Буян” Жагаа тухайн сэтгүүлчдэд “Намын гишүүнчлэлээ сэргээх талаар ярьж болно” хэмээсэн нь биелэлээ олжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байна. Мөн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэсэн яриа байна.

Эх сурвалж: www.polit.mn