Эдийн засгийн хүндрэлээс гарахаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн тусламжийг авах тал дээр судалж, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн. Үүний хүрээнд  ОУВС-ийн санхүүжилтийн ажлын хэсгийн төлөөлөл хоёр дахь удаагаа манай улсад ажилласан. Ингэхдээ Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаар ярилцсан тухай эх сурвалжууд өгүүлж буй. 

Сангийн яам болон Засгийн газар  ОУВС-ийн ажлын хэсэгтэй ажиллаж "Standby credit facility" болон "Standby arrangement" гэсэн хоёр төрлийн санхүүжилтийн хөтөлбөрийн алинд нь хамрагдах эсэхийг шийднэ гэж байсан ч  хэлэлцээрийн явцад дээрх төрлүүд өөрчлөгдөж “Extended Fund Facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хувилбар яригдаж байгаа тухай зарим эх сурвалж мэдээлж байна.

Энэхүү хөтөлбөр нь гишүүн орнууддаа дунд болон урт хугацааны төлбөрийн тэнцлийн хүндрэлээс улбаатай суурь эдийн засагт үүссэн гажуудлыг бүхлээр нь даван туулахад тусламж үзүүлэх зорилготой хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөр аж. Мөн тус хөтөлбөр нь “Stand-by” хөтөлбөрөөс илүү урт хугацаатай байдгаараа онцлогтой юм. Дээд хугацаа нь дөрөв хүртэл жил байдаг  бөгөөд 4.5-10 жилийн хугацаатай сунгах боломжтой байдаг байна.

"Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд эхлээд зээлдүү­лэгчтэй

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү