УИХ-ын эмэгтэй гишүүн намрын чуулганы үеэр нэлээд шүүмжлэлд өртсөн билээ. Хувцаснаасаа эхлээд үйл хөдлөл хүртэл шүүмжлэлийн бай болсон.

Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Байнгын хорооны хуралдаанд бохь зажилж, хэнэггүйтсэн нь багагүй шүүмж өртсөн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Амарзаяа дахин олны дургүйцлийг хүргэлээ. Оффшорыг шалгуулах ард түмний онц түр зөвлөлийн зохицуулагч С.Батчулуун УИХ-ын гишүүн Н.Амарзаяад энэ талаар шалгуулах хүсэлтээ өгөх үед эрхэм гишүүн их л тоомсоргүйгээр, утсаар ярингаа хүлээн авсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна.