Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хэргийг өнөөдөр /2017.02.17/ илрүүллээ.

 Орхон аймгийн харьяат А, Дархан-Уул аймгийн харьяат Т, Улаанбаатар хотын харьяат Б, О, Д нар нь хувийн эзэмшлийн автомашиндаа 34 кг мөнгөн ус тээвэрлэн авч явсныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. 

Хэргийн газарт тус тасгийн алба хаагчид болон Сонгиохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллалаа. Уг хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн шалгах юм.

Мөн энэ сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай М, Д нар нь мөнгөн ус зарж борлуулах гэж байсныг илрүүлэн, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.