2017.02.18 / БИЛГИЙН ТООЛЛЫН 22

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 07.47-18.20

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 2 сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын 22, Хонгорцог одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 19 цаг 30 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.