2017.02.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 25

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 07.44-18.24

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Хий

Аргын тооллын 2 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Гар одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.