ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270-р тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2017 оны 2-р сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, хариуг 2-р сарын 21-ний өдрийн дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн билээ. 

Гэвч шаардлагын хариу ирээгүй тул 2017 оны 2-р сарын 23-ны өдрийн 11.00 цагаас "Ажлын байрыг минь буцааж өгөөч?" нэртэй гадаа ажиллах эсэргүүцлийн хөдөлгөөнийг хугацаагүй зохион байгуулахаар шийдвэрлэв. Улмаар асуудлыг шийдэж өгөхгүй бол 2017 оны 3 дугаар сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан Засгийн газрын чихний бөглөөг гаргах "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаалыг зохион байгуулж байна. Жагсаалын үед Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон арван жилийн турш судлан цуглуулсан дэлхий ховор сонин үлэг гүрвэлүүд жагсаж "орох орон"-гүй болсондоо гашуудаж, Засгийн газраас орон байраа буцааж өгөхийг цурхиран гуйж байна.