АН-ын дарга асан Н.Алтанхуяг АТГ-т  байцаалт өгөхөөр 10 цагт ирсэн. Тэрбээр зургаан цаг байцаагдаж дөнгөж сая гарч ирлээ. 

 

Tэрбээр АТГ руу орохын өмнө сэтгүүлчдэд өгсөн товч яриандаа: “Энэ ажил намайг Ерөнхий сайд байх үеэс  эхэлсэн. Намайг Ерөнхийлөгч болгохгүйн тулд ийм явуулгууд удаа дараа гарч байна. Би Монгол ард түмнээ эх оронд нь сайхан амьдруулахын тулд чөмгөө дундартал зүтгэсэн. Надад мөнгө төгрөг идсэн юм байхгүй. Төлөвлөгөөт ажлын үндсэн дээр миний хамаатан садныг саатуулж, мэдүүлэг авч, гүтгэсээр байна. Хэрвээ идэж уусан бол энэ асуудлыг шийдэх хугацаа боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаагаад луйвардаад авчихлаа. АТГ-т би Монголыг чинь болохоо байлгаж байгаа олон хүн байна гэдгийг баримттай хэлсэн” гэлээ.