Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

 Шинийн 1-нд нутгийн төв хэсгээр, шинийн 2-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч төв, зүүн зүгийн нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

 2017 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Дархадын хотгор, Ерөө голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм  хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  5-10 метр.  2-4 хэм хүйтэн байна.