Тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээж шинийн нэгний өглөө иргэд олноороо Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан руу авирахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машинаараа өндөр газар руу авирч улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.

Тиймээс иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас онцлон анхааруулж, зөвлөж байна. Өндөр уул, овоо руу авирахдаа машинаар гаралгүй, явганаар гарахыг сануулж, дүрэм зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авах юм байна.