Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр 12:30 цагт эхэллээ. Бөхийн тасалбарыг өнөө өглөөнөөс эхлэн Бөхийн өргөөний билетийн кассаар борлуулсан. Ингэхдээ нэг тасалбарын үнэ 20-25 мянга гэж байв. Гэтэл үүнтэй зэрэгцэн шагийн тасалбарыг 40-70 мянган төгрөгөөр зарж байна. Үүнээс гадна шөнөөс эхлэн дугаарласан иргэд тасалбаргүй хоцорлоо хэмээн ихэд бухимдаж байгаа аж. Дугарласан иргэдийн бараг 70 орчим хувь нь тасалбаргүй хоцорч. Шагчид бөөндөөд авчихсан сурагтай байна. Тиймээс цахим сүлжээгээр иргэд бөхийн тасалбар борлуулахдаа зохион байгуулалттай болмоор юм. Жил бүр ийм асуудал гаргадаг хэмээн Бөхийн өргөөний удирдлагуудыг нэлээд буруутгаж байна. 

Dorgio.mn