Энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахгүй хөдөлгөөнд оролцуулж байна.
 
Олон нийтийн амралт, тэмдэглэлт ойн баярын өдрүүдэд тээврийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 25-наас ирэх сарын 1-ний өдрийг хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.