Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилд уудам эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, та бүхэн  элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлэн барья.

 

Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод

Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад

 Аагтай шаргал цай нарны туяатай самарч

Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд

 Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй

 Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Та бүхний заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.