Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Тагнуулч аав” 60,782,000 төгрөгийн орлогоор өнгөрсөн долоо хоногийн кино жагсаалтыг тэргүүлсэн байна. Ашиг орлогоороо "үзүүрлэсэн" киногоор Улсын драмын найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” 48,969,000 төгрөгийн орлогоор буухайлж байгаа бол таван долоо хоногийн турш Монголын кино урлагын тайзан дээр манлайлсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 18,654,000 орлогоор удаалжээ. Харин зөвхөн Тэнгис кино театрт гарч буй “Үхлийн симфони” 11,174,000, “Хөлтрөг” 13,745,000 төгрөгийн орлого олжээ.

Ингээд  ямар кинонууд ашиг орлогоороо тэргүүлж байгааг дэлгэрэнгүйгээр хүргэе.

 Киноны жагсаалт- Олсон орлого
1 Тагнуулч аав 60,782,000
2 Зүүдэнд ч оромгүй явдал 48,969,000
3 Зэрлэг цэцэгсийн хүлэмж 18,654,000
4 Хөлтрөг 13,745,000
5 Үхлийн симфони 11,174,000
.