660 автобус иргэдэд үйлчилж байна

Cар шинийн баяраар буюу шинийн 1, 2, 3-нд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэн үйлчилж байна. Тодруулбал,

Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн  хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлжээ.Шинийн 1, 2, 3-ны өдөр амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчлэх аж.

Харин хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ үзүүлж байна. Мөн хот дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байгаа ажээ.