Билгийн тооллын 17-р  жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний билигт сайн өдөр тохиож байна. Тэгвэл шинийн нэгний энэ өдөр цээрлэх ёсыг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

-Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

-Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн гэгддэг.

-Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.

-Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилйин турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.

-Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэнэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгодог.

-Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ хэмээх нь бий.

-Шинэ сарын шинийн долоонд ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг байна.

-Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэдэг. Золговоос хагацаж сална.

-Архи ууж агсам согтуу тавьж хөлчүүрхэж шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захыг ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.

-Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно.

-Хөөрөг харшуулж, толгойг нь дарахыг хориглоно.

-Сар шинээр уйлах, хэрэлдэхийг цээрлэнэ. Тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгүй гэж үздэг.