Өнөө шөнө төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.