Шинийн нэгэн буюу энэ сарын 27-нд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв (НЯТТТ)-д 850 дуудлага ирсэн байна.

Үүний дийлэнхийг даралт ихсэх болон архины хордлогын дуудлага эзэлсэн талаар НЯТТТ-ийн ээлжийн ахлагч Д.Мөнхцэцэг хэллээ. Тэрбээр, “Архины хордлого авсан иргэдийг нэн даруй эмнэлэгт хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Жил жилийн цагаан сараар хоолны хордлогын дуудлага их байдаг. Гэхдээ энэ жил ийм төрлийн дуудлага ирсэнгүй. Дуудлагын тоо ч энгийн өдрүүдтэй ижил байна. Өнөөдөр, маргаашдаа дуудлагын тоо нэмэгдэх магадлалтай. Өчигдөр нийт 20 эмэгтэйгээс төрөх дуудлага ирсэн байна” гэлээ.