2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг Засгийн газраар хэлэлцэж, саяхан баталсан. Жилийн өнгө тольдох хаврын төвийн бүсийн “Дүнжингарав” уралдаан гуравдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын нутагт Цагаан хөтөлд болно. Үүний дараа гуравдугаар сарын 12-нд Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад хаврын бүсийн уралдаан болох аж.

Харин зуны бүсийн уралдаан долдугаар сарын 28-30-ны хооронд Улаанбаатар хот /Хүйн долоон худаг/ Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгуудад зохиогдох юм.  


 

УРАЛДААНЫ ХУВААРЬ:
 

2017.03.05

  • “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан.
  • Хаана: Төв аймаг, Аргалант сум.

2017.03.12

  • Хаврын бүсийн уралдаан
  • Хаана: Хөвсгөл, Говь-Алтай

2017.07.28-30

  • Төвийн бүсийн зуны уралдаан
  • Хаана: Улаанбаатар хот, Хүй долоон худаг

2017.07.28-30

  • Хойд бүсийн хурдан морины уралдаан
  • Хаана: Сэлэнгэ аймаг

2017.07.28-30

  • Говийн бүсийн зуны уралдаан
  • Хаана: Дундговь аймаг

2017.07.28-30

  • Хангайн бүсийн зуны уралдаан
  • Хаана: Өвөрхангай аймаг

2017.07.28-30

  • Баруун бүсийн зуны уралдаан
  • Хаана: Увс аймаг